Бодлын завсар

Дутуу Зүрхтэй Эр

21:39 , 2013-12-25 .. Холбоос

Хэрсүү холч бодолтой мэт эр хүн нэгэн
Хөөрхийлөлтэй өрөвдөлтэй мэт эр хүн нэгэн
Хайрламаар хайлмаар эр хүн нэгэн
Халуун цээжтэй эр хүн нэгэнд
Даанч дутуу зүрх заяаж

Өөрийгөө л хайрлах нь амьдралын утга гэх
Өрөөлийг яаж харьцана 
Өөдөөс нь илүүг чулуудна гэх
Өрнийн соёлд суралцсан гэх
Эхэмсэг атлаа бядуухан нэгэнд
Өрөөлийг энэрэх орон зай хомс байж

2011-11-11
...


Баастай Бурхан

21:34 , 2013-12-25 .. Холбоос
Нэгэндээ гомдох, гомдоох
Нэгнээ үзэн ядах
Нэгнээ хараах
Нэгэндээ атаархах

Аль нэгнийг доромжлох
Аль нэгнийг үл тоомсорлох

Хэн нэгнийг үл хүндлэх
Хоосон бардамнах
Хэрэггүй шаналах

Мөнгөнд шунах
Хүүхэнд шунах
Эрд шунах
Эдэд шунах


... Эцэст нь бүгд л бөөн мах болно 


Хамгийн сайн хүнд ч дээрх чанаруудаас дор хаяж 3 нь бол байдаг байх аа гэж. 
Хэрвээ эдгээр чанаруудаас бүрэн татгалзаж чадвал баастай бурхан нь л болох байхдаа гэж. 

Магадгүй та чадах уу?

2011-06-11
...


Байгалийн Хөгжим

21:33 , 2013-12-25 .. Холбоос

Оддын чуулах дуун 
Эрхэс орчилдох чимээн
Наран мандах эгшиг 
Саран туяарах аяз
Цэцэгс нахилзах
Өвч сэрчигнэх
Усан долгиотох
Хүмүүн уйлах
Хүүхдүүд хөхрөлдөх
Эмгэд өвгөд мааниа бувтнах
Эр бор харцага шуранхайлах
Ээрэм талын салхин
Өндөр Алтайн хүнгэнээн
Хөх тэнгэрийн цуурай
Энэ бүгд нэг л орчил
Энгүй байгалийн хөгжим гэлтэй 

2013-09-05



Өөрийгөө Л Нэг Чагначих

21:28 , 2013-12-25 .. Холбоос

Одоо ахиад жаахан чагнаадхая
Өөрийгөө ахиад нэг хараадхая

******
Нүдэн доохно хөнгөхөөн атираа гарчихаж
Нар өөд эгцэлдж чаддаггүйн илрэл биз
Харцанд минь талимаан шингэчихэж
Хуурмаг үнэний заагийг хардаг болсны шинж биз

******
Сэтгэлээн нэг чагнаадхая
Сэрж чадах нь уу энэхэн хоромоос

******
Бүхий л орон зайн зааг арилсан цагт
Болох болохгүйн хязгаарыг давсан цагт
Магадгүй сэтгэл минь уужирч
Зүрх минь амар цохилох биз
Гэтэл тэр цаг хэзээ вэ?

******

Ахиад нэг сонсоё
Арай өөр зүгт тэмүүлээд байна уу


2012-12-01
...


{ Сүүлийн хуудас } { 2 -р хуудас Нийт хуудасны тоо: 2 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Түүнд хүрэхгүй үгс
Хөөрхий
Чимээн үгүй
Би даарахгүй байна
Амьдрал бол аялгуу
Цаг хугацаа
Түүнд л ...
Тэнгэр
Богинохон
Хэмнэл
Дутуу Зүрхтэй Эр
Баастай Бурхан
Байгалийн Хөгжим
Өөрийгөө Л Нэг Чагначих

Найзууд

AmonRa Зоригт ван arius Хүслийнжигүүр xvv arch_tseegii director dadido Энхмандах Обдоо DESI tamerlan13 dao legion StarLight Бахархал My All Чойрын Хүү zaluu Сүхбаатар ШУТИС Nasaa Аюурзана ^^гэмгүй Бижкхэн жөТгөр^^ Turbold Боролзой hornybubblegum boldbaatar D.Jagaa Garin guumii4u Jagii kosun moonlight saka Янагхан сарнай Shuvuukhai tegshee нооноо Sky Walker