Ерөөсөө л уянгын, рокын, уртын дууны хэмнэлд оршдог юм байна. Тэгээд бид тэр хэмнэлд тааруулж бүжих ёстой юм байна. Цоглог аянд ч бүжинэ, намуухан аялгуунд ч найгана. Ямар ч байсан тэр хэмнэлийг алдалгүй бүжих хэрэгтэй. Хэмнэл алдаад эв хавгүй болох тэр цагт ахиад сайн сонс тэр Аялгууг, ахиад мэдэр тэр Хэмнэлийг. Хэмнэлээ алдвал Амьдралын утга учир гэж үгүй болно.
Тэгээд бүүр сэтгэл чинь хөдлөөд ирэхэд дуул. Зөвхөн чи л энэ Амьдралын соло дуучин. Хэнээс ч эмээхгүйгээр дуул аял. Бусдад эсвэл түүндээ л өөрийн дууны хэмнэлийг сонсого. Бүгдэд биш ч хүрэх ёстой хүндээ л сонсого, хэмнэлээ мэдрүүл. Тэр цагт магадгүй тэр чинь чамтай хамт дуулж бүжих биз.
2012-07-25