Хэрсүү холч бодолтой мэт эр хүн нэгэн
Хөөрхийлөлтэй өрөвдөлтэй мэт эр хүн нэгэн
Хайрламаар хайлмаар эр хүн нэгэн
Халуун цээжтэй эр хүн нэгэнд
Даанч дутуу зүрх заяаж
Өөрийгөө л хайрлах нь амьдралын утга гэх
Өрөөлийг яаж харьцана
Өөдөөс нь илүүг чулуудна гэх
Өрнийн соёлд суралцсан гэх
Эхэмсэг атлаа бядуухан нэгэнд
Өрөөлийг энэрэх орон зай хомс байж
2011-11-11
...
Нэгэндээ гомдох, гомдоох
Нэгнээ үзэн ядах
Нэгнээ хараах
Нэгэндээ атаархах
Аль нэгнийг доромжлох
Аль нэгнийг үл тоомсорлох
Хэн нэгнийг үл хүндлэх
Хоосон бардамнах
Хэрэггүй шаналах
Мөнгөнд шунах
Хүүхэнд шунах
Эрд шунах
Эдэд шунах
... Эцэст нь бүгд л бөөн мах болно
Хамгийн сайн хүнд ч дээрх чанаруудаас дор хаяж 3 нь бол байдаг байх аа гэж.
Хэрвээ эдгээр чанаруудаас бүрэн татгалзаж чадвал баастай бурхан нь л болох байхдаа гэж.
Магадгүй та чадах уу?
2011-06-11
...
Оддын чуулах дуун
Эрхэс орчилдох чимээн
Наран мандах эгшиг
Саран туяарах аяз
Цэцэгс нахилзах
Өвч сэрчигнэх
Усан долгиотох
Хүмүүн уйлах
Хүүхдүүд хөхрөлдөх
Эмгэд өвгөд мааниа бувтнах
Эр бор харцага шуранхайлах
Ээрэм талын салхин
Өндөр Алтайн хүнгэнээн
Хөх тэнгэрийн цуурай
Энэ бүгд нэг л орчил
Энгүй байгалийн хөгжим гэлтэй
2013-09-05
Одоо ахиад жаахан чагнаадхая
Өөрийгөө ахиад нэг хараадхая
******
Нүдэн доохно хөнгөхөөн атираа гарчихаж
Нар өөд эгцэлдж чаддаггүйн илрэл биз
Харцанд минь талимаан шингэчихэж
Хуурмаг үнэний заагийг хардаг болсны шинж биз
******
Сэтгэлээн нэг чагнаадхая
Сэрж чадах нь уу энэхэн хоромоос
******
Бүхий л орон зайн зааг арилсан цагт
Болох болохгүйн хязгаарыг давсан цагт
Магадгүй сэтгэл минь уужирч
Зүрх минь амар цохилох биз
Гэтэл тэр цаг хэзээ вэ?
******
Ахиад нэг сонсоё
Арай өөр зүгт тэмүүлээд байна уу
2012-12-01
...