Бүсгүй хүний гоо үзэсгэлэн
Идэр залуугийн уярал
Хамаг л сайн сайхан
Хорын муу бүхий л
Харцанд оршдогийг
Авах гээх хосоороо
Харцанд л оршдогийг
Хэзээ мэдэх
*******
Бүүдгэр тэнгэрт талархана
Бүгдээс намайг харамлана гэж
Хуучны дуунд уярна
Тэнүүлч бодлыг үргээнэ
Хүйтэн бороонд норно
Хөөрүү сэтгэлийг номхоруулна
*******
Уртын дууны шуранхай
Алс тэртээд цуурайтах шиг
Уулс болоод өвгөдийн минь
Үсгийг надад шивнэх шиг
*******
Тэнгэрийн гүнээ шунахуйд
Хар цагааныг дэнсэлнэ
Миний тэнгэр
Чинадын оюун ч юм уу
******
Дөлгөөн мандал мяралзан
Аниргүйн чимээн автахад
Нуурын эзэнтэй хөөрөлдөнө
******
Шинэхэн нарны туяанд үнсүүлж сэрэхдээ
Жаргал зөгнөсөн зүүднээсээ салан ядна
Хэнд ч үгүй миний л амьдрал гэж
Тэнгэр өөд шивнэн алдана
******
Гунигт дурсамжууд зүрх шивнэ
Цаг нь иржээ
Шинэ хаалга өөд
******
Тийм ээ, би тэс өөр ертөнц
Балчир ахуйд чинь туульдаг байсан тэр л ертөнц
Хэний ч мэдэх огторгуй ертөнц
Хэн ч хараагүй Би ертөнц
******
Хөх униар
Бодлын захад суунаглана
Хүмүүний огторгуй
Тэрүүгээр орчилдоно
******